Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 255 бүтээлд патент олгожээ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний 9 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 326 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 32 (8.9%)-оор буурчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 255 бүтээлд патент олгожээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 255 бүтээлд патент олгожээ. Зураг: МҮОНРТ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний 9 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 326 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 32 (8.9%)-оор буурчээ.Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 61 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний 9 сард ирүүлсэн 255 бүтээлд патент олгосны 88 нь шинэ бүтээлийнх, 167 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 72 (45.0%)-оор буурч, бүтээгдэхүүний загварын патент 39 (30.5%)-өөр өсжээ.

Харин 2020 оны 9 дүгээр сард шинэ бүтээлд 11 патент, бүтээгдэхүүний загварт 15 патент олгосон нь өмнөх сараас шинэ бүтээлийн патент 3 (21.4%)-аар, бүтээгдэхүүний загварын патент 7 (31.8%)-гоор тус тус буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах