Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 309 бүтээлд патент олгожээ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний 10 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 309 бүтээлд патент олгожээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 309 бүтээлд патент олгожээ. Зураг: МҮОНРТ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний 10 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 373 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 14 (3.6%)-өөр буурчээ.
Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 67 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний 10 сард ирүүлсэн 309 бүтээлд патент олгосны 111 нь шинэ бүтээлийнх, 198 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 61 (35.5%)-ээр буурч, бүтээгдэхүүний загварын патент 43 (27.7%)-аар өсчээ.

Харин 2020 оны 10 дугаар сард шинэ бүтээлд 23 патент, бүтээгдэхүүний загварт 31 патент олгосон нь өмнөх сараас шинэ бүтээлийн патент 12 (2.1 дахин)-оор, бүтээгдэхүүний загварын патент 16 (2.1 дахин)-гаар тус тус өссөн байна.

Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах