Иргэн та үүргээ биелүүлснээр хүчирхийллийг таслан зогсоох боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл ирдэг.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл ирдэг.
Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 156,678 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 25,959 буюу 16.7 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 903 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 153 хэргээр буюу 20.4 хувиар өссөн үзүүлэлт. Энэ төрлийн гэмт хэргийн 56 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 56.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 816 иргэн хохирсон. Үүнээс 712 буюу 87.2 хувь нь эмэгтэй, 71 буюу 8.7 хувь нь хүүхэд байна.
Түүнээс гадна, мөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 5,896 зөрчил Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд зөрчил гаргасан 241 иргэнийг 35,500,000 төгрөгөөр торгох, 3,992 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан.
Иргэн та үүргээ биелүүлснээр хүчирхийллийг таслан зогсоох боломжтой...


















