Иргэн таны утасны дугаарыг үүрэн телефоны компани эзэмшдэг
Иргэд үүрэн телефоны оператор компаниудаас худалдан авсан дугаараа өөрийн өмч гэж эндүүрч, холбогдох газруудад хандан үр хүүхэд, хамаатан садандаа өвлүүлэх хүсэлтээ илэрхийлэх болсон.
Мэдээллийн алба

Иргэд үүрэн телефоны оператор компаниудаас худалдан авсан дугаараа өөрийн өмч гэж эндүүрч, холбогдох газруудад хандан үр хүүхэд, хамаатан садандаа өвлүүлэх хүсэлтээ илэрхийлэх болсон.
ШӨХТГ-т “Би өөрийн өмчлөлийн дугаараа хүүхдэдээ шилжүүлэх гэсэн чинь оператор компани надаас төлбөр төлөхийг шаардлаа” гэсэн гомдол ирсний дагуу холбогдох газруудад иргэдэд энэ төрлийн эрхзүйн мэдээллийг өгөх шаардлага хүргүүлсэн байна.
Шаардлагын дагуу Харилцаа холбооны зохицуулах газраас иргэдэд хандсан зөвлөмждөө “Та худалдан авсан дугаараа өөрийн өмч гэж ойлгож болохгүй. Эзэмших эрх нь тухайн үүрэн телефоны компанид хамаарна” гэж дурджээ.
Энэ талаар Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч н.Жарханбекээс тодрууллаа.


















