“Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болно
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс МУИС, Нагоя их сургуулийн “Резилиенс” хамтарсан судалгааны төв, Японы Хоосоо их сургуультай хамтран “Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2020 оны нэгдүгээр сарын 27-нд зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт “дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон хэмжээний байгалийн гаралтай гамшгийн талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Хурлаар төслийн 2017-2019 оны үйл ажиллагааны явцын тайлан болон Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийг төрөөс оролцуулах талаар баримтлах бодлого, стратеги, иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх аргуудын талаар илтгэл танилцуулагдана.
Мөн төслийн 2020-2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон үндэсний хэмжээнд иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрхэн сурталчлах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.