Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ
Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтсээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнгэр плаза худалдааны төвийн дэргэд байрлах “Цуйвандаа-2” гуанзны хоолны амт чанартай холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу тус газрын хоол үйлдвэрлэлийн
Мэдээллийн алба

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтсээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнгэр плаза худалдааны төвийн дэргэд байрлах “Цуйвандаа-2” гуанзны хоолны амт чанартай холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу тус газрын хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хоол үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиг баримт дутуу, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан зэрэг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.


Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар


















