"Иргэний боловсрол" номыг хүчингүй болгоогүй
Зарим мэдээллийн хэрэгслээр 1-5 дугаар ангийн "Иргэний боловсрол" номыг хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарсан гэж бичиж байсан.
Мэдээллийн алба

Зарим мэдээллийн хэрэгслээр 1-5 дугаар ангийн "Иргэний боловсрол" номыг хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарсан гэж бичиж байсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсролын хүрээлэнгээс нийслэлийн Захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгож, хэрэглээнээс хасаагүй тухай албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд
“Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг “хүчингүй болгосон”, “хэрэглээнээс хассан” тухай мэдээлэл цацагдсан. Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэр гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН


















