Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэний бүртгэлийн мэдээллийг 24 цагаар өгнө

Энэ гэрээний дагуу 19001890 дугаарын утсыг байнгын тасралтгүй ажиллагаатай болгож, улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээллээр иргэд, олон нийтийг хангах бөгөөд илүү өргөн хүрээнд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, ажлын болон амралт, баяр ёслолын аль ч өдрийг харгалзахгүйгээр 24 цагийн тур

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний бүртгэлийн мэдээллийг 24 цагаар өгнө
Иргэний бүртгэлийн мэдээллийг 24 цагаар өгнө. Зураг: МҮОНРТ

Улсын бүртгэлийн ерөнхий газар төрийн үйлчилгээний байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд тасралтгүй, шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын хамгийн өргөн сүлжээ болох Монголын цахилгаан холбоо компанийн “Үндэсний лавлах 19001109” мэдээллийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэ гэрээний дагуу 19001890 дугаарын утсыг байнгын тасралтгүй ажиллагаатай болгож, улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээллээр иргэд, олон нийтийг хангах бөгөөд илүү өргөн хүрээнд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, ажлын болон амралт, баяр ёслолын аль ч өдрийг харгалзахгүйгээр 24 цагийн турш тогтмол авах бүрэн боломжтой болох юм.

Үндэсний мэдээллийн 19001109 лавлах нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршил, цахим хуудас, тус газрын удирдлага, газрын дарга нарын иргэдийг хүлээж авах цагийн хуваарь, өргөдөл, гомдол хүлээн авах албан тушаалтны нэр, утас, хаяг байршлаас гадна газар, хэлтсүүдийн утасны жагсаалт, ажиллах цагийн хуваарь, үйлчилгээний төрөл, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэрэг таны хүссэн мэдээллийг дэлгэрэнгүйгээр өгнө.

Хуваалцах