Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэний эрх зүйн сургалт болж байна

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх ээлжит сургалтаа 2016 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний эрх зүйн сургалт болж байна
Иргэний эрх зүйн сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх ээлжит сургалтаа 2016 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг сургалт энэ удаад “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба Иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сэдвээр өрнөж байна.

Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Ё.Кают удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад иргэний эрх зүйн чиглэлээр сургалт явуулдаг шүүгч-багш нар болон Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын шүүгчид хамрагдаж байна.

Хуваалцах