Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэний эрх зүйн сургалт болж байна

Бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буй уг сургалт орон нутагт Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Завхан, Говьсүмбэр, Дундговь аймаг болон Улаанбаатар хотод болж байгаа бөгөөд нийт 230 шахам шүүгч хамрагдаж байгаа ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний эрх зүйн сургалт болж байна
Иргэний эрх зүйн сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх уламжлалт сургалтаа энэ сарын 24-нөөс 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буй уг сургалт орон нутагт Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Завхан, Говьсүмбэр, Дундговь аймаг болон Улаанбаатар хотод болж байгаа бөгөөд нийт 230 шахам шүүгч хамрагдаж байгаа ажээ.

Сургалтад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын зарим шүүгч болон шүүгч-багш нар "Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба Иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сэдвээр хичээл зааж байна.

Хуваалцах