Иргэний “Фэйсбүүк”-т нийтэлсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулж, арга хэмжээ авчээ
“Баянхошууны Хөтөл автобусны буудалд гурваас дөрвөн залуу нэг эмэгтэйг зодож, хүчээр автомашинд суулган авч явлаа” гэх гомдол мэдээллийг нэгэн фэйсбүүк хэрэглэгч 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08:01 цагт “Фейсбүүк”-т нийтэлжээ.
Мэдээллийн алба

Энэ дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад, өнөөдөр 07:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 112 дугаар автобусны буудал дээр “Тоёота Харриэр” маркийн тээврийн хэрэгсэлд иргэн Н, Э, А, Б гэх дөрвөн иргэн зорчиж явсан бөгөөд иргэн Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай иргэн Э-тэй маргалдаж, үл ойлголцсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн үед хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй иргэн Э-н аюулын зэргийн үнэлгээг хийж, холбогдох засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хамтарсан багт мэдэгдэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.