Иргэний гомдлын дагуу шалгалт хийлээ
2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр СБД –ийн 1 хороонд байрлах Шангрилла зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах Парк кафе хоолны газраас хоол авч идээд 2 хүн хордсон гэх гомдлын дагуу холбогдох улсын байцаагч хяналт шалгалт хийхэд Парк кафе хоолны газрын ажлы
Мэдээллийн алба

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр СБД –ийн 1 хороонд байрлах Шангрилла зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах Парк кафе хоолны газраас хоол авч идээд 2 хүн хордсон гэх гомдлын дагуу холбогдох улсын байцаагч хяналт шалгалт хийхэд Парк кафе хоолны газрын ажлын байр стандартын шаардлага хангасан, хүнс, түүхий эдийг хадгалах хөргөх хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бүгд температур хэмжих хэрэгсэлтэй, бэлэн хоол салат зуушийг зохих хэмд хадгалж түгээх зориулалтын төхөөрөмжид хадгалсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан, тухай өдөр үйлдвэрлэсэн хоолны дээжийг авч тогтмол бүртгэл хөтлөж хэвшсэн байна.
Гомдол гаргасан иргэний тухай өдөр идсэн хоолноос дээж авч НМХГ-ийн төв лабораторит 15 сорьцноос нян судлалын лабораторит Escherichia coli, Salmonella spp, бичил биетний ерөнхий тоо, колиформ 4 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад 20-2425 тоот сорилтын дүнгээр ямар нэг үүсгэгч илрээгүй байна.
Хохирогч иргэн М.Б нь ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдахад, тухайн иргэний бөөлжис болон өтгөнөөс үүсгэгч илрээгүй байна. Иймд иргэн М. Б-гийн Кафе паркийн хоолноос хордсон гэх гомдол үндэслэлгүй байна.
Эх сурвалж: Сүхбаатар Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс


















