Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Иргэний хамгаалалт бол хүн амын аюулгүй байдлын баталгаа" уриалгыг дэвшүүлээд байна

Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Иргэний хамгаалалт бол хүн амын аюулгүй байдлын баталгаа" уриалгыг дэвшүүлээд байна
"Иргэний хамгаалалт бол хүн амын аюулгүй байдлын баталгаа" уриалгыг дэвшүүлээд байна. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас "Иргэний хамгаалалт бол хүн амын аюулгүй байдлын баталгаа" уриалгыг дэвшүүлээд байна. Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ICDO) нь хүн амын хамгаалалт, тусламж үзүүлэх, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гамшгаас хамгаалах тогтолцоог бий болгоход хувь нэмрээ оруулах Засгийн газар хоорондын байгууллага юм.

Ташрамд дурдахад, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар одон” хүртээдэг бөгөөд тус шагналаар Онцгой байдлын байгууллагаас 30 гаруй алба хаагч шагнагдаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах