Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай боллоо

Тус байгууллага Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бүрдэж ба

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай боллоо
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 12 дугаар сард баталсан Хилийн боомтын тухай хууль энэ оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болох ажээ. Шинээр байгуулагдах Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээж байна. Тус байгууллага Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бүрдэж байгаа юм.

Хуваалцах