Иргэний нийгмийн байгууллагууд жагсаал хийж байна
УИХ-ын 2014 оны Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийв. Иргэний нийгмийн байгууллагууд энэ үйл явдалтай холбогдуулан Төрийн ордны гадна жагслаа. Яг одоо Чингисийн талбай дээр иргэний нийгмийн байгууллагын гишүүд, төлөөлөгчид жагсч байна.
Мэдээллийн алба

УИХ-ын2014 оны Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийв. Иргэний нийгмийнбайгууллагууд энэ үйл явдалтай холбогдуулан Төрийн ордны гадна жагслаа. Яг одоо Чингисийн талбай дээр иргэний нийгмийн байгууллагын гишүүд, төлөөлөгчид жагсч байна. Жагсаалд иргэний нийгмийн 109 байгууллагын төлөөлөл, шүүхээс ял сонсч хоригдоод байгаа "Гал үндэстэн холбоо"-ныгишүүдийн ар гэрийнхэн зэрэг 300 орчим хүн оролцож байна.
Цугларсан хүмүүс үндсэндээ гурав хуваагдан жагсаалаа үргэлжлүүлж байна. Эхний хэсгийн жагсагчид өнөөдрийг "Үндэсний эсэргүүцлийн өдөр" болгон зарлаж Монголдоо сайхан амьдрахын тулд УИХ, Засгийн газрын гишүүдийн давхар дээлээ тайлахыг шаардаж байна.
Харин дараагийн хэсэг нь "Гал үндэстэн холбоо"-ныЦ.Мөнхбаяр нарыг цагаатгахыг шаардаж, уран олборлолтыг эсэргүүцэж байгаа юм. Гуравдугаар хэсгийнхэн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн байлаа. Тэд энэ хаврын чуулганаарЦагаатгалын тухайхуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бодит тэтгэмж олгохыг шаардан жагсаж байна.



























