Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдав

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл 2021 оны 1 дүгээр хурлаа өчигдөр ЗТХЯ-нд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдав
Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдав. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл 2021 оны 1 дүгээр хурлаа өчигдөр ЗТХЯ-нд зохион байгууллаа.

Хурлаар Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 14 дүгээр хурал, 2020 оны 15 дугаар хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт болон тус зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцлээ.

Мөн “Буянт-Ухаа” нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлан болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Иргэний нисэхийн аюулгүй байдлын олон талт хөтөлбөрийн-Байнгын хяналтын аргачлалын хүрээнд зохион байгуулах аудит шалгалтын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Иргэний нисэхийн ерөнхий газар

Хуваалцах