Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэний нисэхийн салбарт 15 мянган ажлын байр бий болгох боломж бий

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэг салбарын удирдах албан тушаалтан, захиргааны ажилтнуудад өгдөг ээлжит мэдээллийнхээ цагаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Иргэний нисэхийн салбарт 15 мянган ажлын байр бий болгох боломж бий
Иргэний нисэхийн салбарт 15 мянган ажлын байр бий болгох боломж бий. Зураг: МҮОНРТ

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэг салбарын удирдах албан тушаалтан, захиргааны ажилтнуудад өгдөг ээлжит мэдээллийнхээ цагаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл”-ийг танилцууллаа.

Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж гадаад, дотоодын зорчигч ихтэй байсан 2012 онд МИАТ ТӨХК-169,5, Аэро Монголиа ХХК-21,6, Изинис Эйрвэйз ХХК- 42,7, Хүннү Эйр ХХК-15,6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байжээ. Гэвч дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан өнөөдрийн байдлаар авиа компаниудын орлого огцом буурч хүндхэн байдалд орсон байна. Үндэсний авиа компаниудыг дампуурлын эрэг рүү түлхэчилгүй, эдийн засгийг нь чадавхижуулахад төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого, дэмжлэг, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хамгийн чухал гэдгийг тэрээр хэлэв.

Тиймээс энэ салбарт 20 гаруй жил ажиллах хугацаандаа, гадаад улс орнуудын туршлага дээр үндэслэн энэ салбарын хөгжилд нэмэр болох ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой вэ гэдэгт олон жил судалгаа, шинжилгээ хийж, тоо баримтуудад тулгуурласан төслүүд боловсруулаад байсныгаа өнөөдөр ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ирснээр хэрэгжүүлэх бололцоо гарч ирсэн гэдгийг тэрбээр хэллээ. Тухайлбал, олон улсын нисэх буудалд транзит заалтай болох, орон нутгийн нислэгийг сэргээх зэрэг төслүүд боловсруулж холбогдох яам, Засгийн газар, УИХ-ын түвшинд танилцуулахад салбар хариуцсан сайд, Ерөнхий сайд, Парламентын тэргүүн дэмжиж даруй ажил хэрэг болгох үүрэг чиглэл өгсний дагуу өдгөө Чингис хаан нисэх буудалд транзит заалтай болох эхний ажил гараанаасаа гараад явж байна гэдгээ танилцууллаа.

Орон нутгийн зорчигч тээвэрлэлт 2020 онд жилдээ орон нутагт 650 мянга, агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрөөр 350 мянга, нийт 1 сая зорчигч тээвэрлэх боломжтой гэж төсөөлж байна. Харин транзит заал ашиглалтад орж, олон улсын болон бүс нутгийн транзит нислэгийг хөгжүүлснээр жилдээ 3,0 сая зорчигч тээвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй транзит заал ийм болох юм.

1
2
3 (2)
4
5
6
7
8



Нисгэх бүрэлдэхүүн, инженер-техникийн ажилтнуудын ажлын байрны төсөөллийн хувьд 2030 он хүртэл салбарын хэмжээнд 10-аас 15 мянган ажлын байр бий болох боломжтой юм байна.

Ц.Эрдэнэбилэг дарга мэдээллийнхээ эцэст Иргэний нисэхийн салбараа олон улсын жишигт хүргэн хөгжүүлж шинэ нисэх буудал, шинэ парктай шинэ хөгжлийн замд хамт олноороо сэтгэл зүтгэл гарган ажиллах хэрэгтэйг уриаллаа.

Хуваалцах