Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэний нисэхийн салбарыг улстөрөөс холдуулж өгөхийг хүсчээ

Уг хүсэлтийг Монголын нислэгийн удирдагчдын холбоо, Монголын Нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбоо, Монголын Ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоо, Монголын Аэронавигацийн инженер техникчдийн холбоо, Монгол залуу нисгэгчдийн холбоо хамтран гаргасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний нисэхийн салбарыг улстөрөөс холдуулж өгөхийг хүсчээ
Иргэний нисэхийн салбарыг улстөрөөс холдуулж өгөхийг хүсчээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард Иргэний нисэхийн үндэсний корпораци байгуулах захирамж гаргасан. Гэвч уг захирамж хэтэрхий их улстөржилтөөс болж төдийлөн хэрэгжихгүй байгаад салбарын мэргэжилтнүүд санаа зовж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилсан байна. Тодруулбал, мэргэжилнүүд иргэний нисэхийн салбарыг улс төржилтөөс ангид байлгахыг хүсч уг асуудалд Ерөнхийлөгчийг онцгойлон анхаарал хандуулахыг хүсчээ.

Хуваалцах