Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Иргэний оролцоотой төсвийг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс санал авсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний оролцоотой төсвийг хэлэлцэв
Иргэний оролцоотой төсвийг хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу 152 хороогоор дамжуулан 318,000 өрхөөс санал авсан.

Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтыг жагсаан хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэд нийслэлийн ирэх оны төсөвт оруулах бүтээн байгуулалтын ажилд саналаа нэгтгэлээ.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар болон тус хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, бусад албаны хүмүүс оролцлоо.

Түлхүүр үг:Иргэний оролцоо
Хуваалцах