Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэний цахим үнэмлэхээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр захиалах боломжтой

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316, Засгийн газрын харъяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний цахим үнэмлэхээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр захиалах боломжтой
Иргэний цахим үнэмлэхээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр захиалах боломжтой. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316, Засгийн газрын харъяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гадаад паспорт захиалах, иргэний цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас мэдээлж байгаагаар нийслэлийн иргэд үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан иргэний цахим үнэмлэхээ Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд захиалах боломжтой болжээ.

Хуваалцах