Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэний үнэмлэхээ "ТҮЦ машин"-аас захиалах боломжтой боллоо

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжилд тулгуурлан нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, түргэн шуурхай, найдвартай хүргэх шаардлага л улс орны бүхий л салбарт тулгарч байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний үнэмлэхээ "ТҮЦ машин"-аас захиалах боломжтой боллоо
Иргэний үнэмлэхээ "ТҮЦ машин"-аас захиалах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжилд тулгуурлан нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, түргэн шуурхай, найдвартай хүргэх шаардлага улс орны бүхий л салбарт тулгарч байна.

Иймээс төрийн үйлчилгээг улс орны өнцөг булан бүрт жигд хүртээмжтэй үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаатай холбогдуулан "ТҮЦ машин" нь төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн найман төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа, сонины захиалга, цахилгааны төлбөрийг ч дамжуулан төлөх боломжтой юм.

Харин шинээр нэвтрүүлж буй үйлчилгээнд нь Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи тодорхойлолт, Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж, гаргасан барааны жагсаалт, Иргэний үнэмлэхийн захиалга зэрэг үйлчилгээ нэмэгджээ.

Хуваалцах