Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Иргэний үнэмлэхийг хаягаар хүргэж үйлчилнэ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор УБЕГ "Монгол шуудан" компанитай хамтарч үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний хүсэлтээр гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний үнэмлэхийг хаягаар хүргэж үйлчилнэ
Иргэний үнэмлэхийг хаягаар хүргэж үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор УБЕГ "Монгол шуудан" компанитай хамтарч үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний хүсэлтээр гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар тус үйлчилгээгээр 2000 гаруй иргэн өөрийн хүсэлтээр захиалсан гадаад паспортаа гэрийн болон ажлын хаягаар хүлээж авсан байна.

Иргэний баримт бичгийг гараас гарт хүргэх үйлчилгээг нийслэлийн бүх дүүрэгт байршил харгалзалгүй 24 цагийн дотор хүргэж байгаа юм. Энэ үйлчилгээний хураамж 3500 төгрөг, хөдөө орон нутагт буюу Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад 48 цагийн дотор хүргэх бөгөөд 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд нэмж төлөх юм.

Харин бусад аймгийн төвд 72 цагийн дотор иргэний хүсэлтээр захиалсан гадаад паспортыг гэр, ажлын хаягийн дагуу хүргэж өгч үйлчилж байгаа аж.

Та гадаад паспорт захиалаад хүргэлтийн үйлчилгээ сонгосон бол үндсэн үнэ дээр хүргэлтийн үйлчилгээний хураамжийг нэмж төлөх юм байна. Өөрөөр хэлбэл, та анх удаа шинээр нэг жилийн хугацаатай гадаад паспорт яаралтай захиалсан бол /32600 төгрөг/ хот дотор хүргэлт хийлгэвэл 3500 төгрөг нэмж төлнө гэсэн үг юм.

Цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг "Монгол шуудан"-гийн үйлчилгээгээр иргэний хүсэлтийн дагуу хаягаар хүргэхээр төлөвлөжээ.

Хуваалцах