Иргэний үнэмлэхийг хүндэтгэлтэйгээр гардууллаа
Үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нээж Монгол Улсын хойч ирээдүй болсон 16 нас хүрч хүүхэд залуучууд та бүхэн хуулиа дээдэлсэн, шударга, хариуцлагатай иргэд болж төлөвшөөрэй МУ-ын иргэн болж байгаад баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн ЗДТГ болон дүүргийн Бүртгэлийн хэлсээс “Монгол Улсын Иргэний үнэмлэхийг хүндэтгэлтэйгээр гардуулах ёслолын үйл ажиллагаа”-ааг зохион байгууллаа.
Үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нээж Монгол Улсын хойч ирээдүй болсон 16 нас хүрч хүүхэд залуучууд та бүхэн хуулиа дээдэлсэн, шударга, хариуцлагатай иргэд болж төлөвшөөрэй МУ-ын иргэн болж байгаад баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.
Мөн энэ үеэр СБД-ийн Бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Энхцэцэг иргэний үнэмлэхийн талаар товч мэдээлэл өгч, ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч Ц.Цагаан, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Б.Байгалмаа, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Г.Баатарзориг нар иргэний үнэмлэхээ гардан авах 30 хүүхдэд иргэний үнэмлэхийг нь “Дурсамж”-ийн хамт хүндэтгэлтэйгээр гардууллаа.





















