Иргэний зөвлөлийг сонгон шалгарууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Иргэний зөвлөл" байгуулах сонгон шалгаруулалтыг Үндэсний статистикийн хороотой хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Иргэний зөвлөл" байгуулах сонгон шалгаруулалтыг Үндэсний статистикийн хороотой хамтран өнөөдөр зохион байгууллаа.
ШӨХТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэдийн оролцоог хангах чиг үүрэг бүхий орон тооны бус ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛД нийт 9 хүнийг ажиллуулах бөгөөд Үндэсний статистикийн хороотой хамтран түүврийн аргаар олон нийтэд ил тод байдлаар сонгон шалгаруулалтыг явуулсан юм.
Сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ШӨХТГ дарга Б.Бат-Эрдэнэ, ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ болон холбогдох албаныхан оролцлоо.

Эх сурвалж: ҮСХ


















