Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирланд, Швед "эвийн гэрээ" байгууллаа /фото/

“E” хэсгийн эхний тоглолт явж өндөрлөлөө.

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирланд, Швед "эвийн гэрээ" байгууллаа /фото/
Ирланд, Швед "эвийн гэрээ" байгууллаа /фото/. Зураг: МҮОНРТ

Хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний “E” хэсгийн эхний тоглолт явж өндөрлөлөө. Эхний үед Ирландын шигшээ баг илүүрхэж байсан бол хоёрдугаар үед Шведүүд илүү тоглолтыг үзүүлж чадлаа.

Тоглолтын эхний үед ямар нэг гоол оруулаагүй бол хоёрдугаар үед хоёр баг тус бүр нэг нэг гоол оруулсан юм. Эхний гоолыг Ирландын шигшээ баг оруулсан бол хоёр дахь гоолыг Шведчүүд оруулж тоглолтыг тэнцүүлж чадлаа.

Шүүгч нийт гурван шар хуудсыг өргөсөн бөгөөд хоёрыг нь Ирландчууд авсан бол Шведчүүд нэг шар хуудас хүртлээ.

Ингэснээр хоёр баг тус бүр нэг оноотой “E” хэсгийг тэргүүлж байна. “E” хэсгийн дараагийн тоглолт 04:00 цагаас Бельги – Италийн багуудын тоглолтоор үргэлжилнэ. Нэмж мэдээлэхэд, Шведийн шигшээ баг түүхэндээ Чехийн шигшээ багтай 10 удаа таарч тоглож, тав хожиж, хоёр тэнцэж, гурван удаа хожигдож байжээ. Тус хоёр шигшээ баг томоохон хэмжээний тэмцээнд анх удаа таарч буй нь энэ юм.

Уншигчиддаа тоглолтын үеийн сонирхолтой гэрэл зургуудаас хүргэж байна.

Хуваалцах