Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ирланд улсад парламентын сонгуулиар Шинн Фейн нам илүү өндөр санал авчээ

Ирланд улсад парламентын сонгуулийн санал хураалт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Сонгуулийн дүн мэдээ эцсийн байдлаар гараагүй байгаа ч Шинн Фейн нам бусад улс төрийн хүчнээсээ илүү өндөр саналыг аваад байгаа мэдээлэл байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирланд улсад парламентын сонгуулиар Шинн Фейн нам илүү өндөр санал авчээ
Ирланд улсад парламентын сонгуулиар Шинн Фейн нам илүү өндөр санал авчээ. Зураг: МҮОНРТ

Ирланд улсад парламентын сонгуулийн санал хураалт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Сонгуулийн дүн мэдээ эцсийн байдлаар гараагүй байгаа ч ШиннФейн нам бусад улс төрийн хүчнээсээ илүү өндөр саналыг аваад байгаа мэдээлэл байна. Гэхдээ аль ч улс төрийн хүчин үнэмлэхүй ялалтыг байгуулж чадахааргүй байгаа учраас эвслийн засгийн газар байгуулах асуудал аль хэдийн яригдаад эхэлжээ.

Ирланд улсын парламентын сонгуулиар ШиннФейн нам 24.5, Фианна Файл 22.2 харин ФинэГэл нам 20.9 хувийн саналыг аваад байгаа мэдээлэл гарсан байна. Гэхдээ аль ч улс төрийн хүчин олонхийг бүрдүүлж чадахааргүй байгааг шинжээчид онцолжээ. Ирландын парламентын сонгуулийн санал хураалт ням гарагийн 22 цагт өндөрлөсний дараа санал тоолох ажил эхэлжээ. Нийт 39 тойргийн саналыг тоолох ажил ням гарагийн өглөөний 09 цагт эхэлсэн юм.

Ням гарагт санал тоолох ажил бүрэн дуусаагүй учраас даваа гараг буюу өнөөдөр өдрийн 10 цагаас санал тоолох ажил дахин явагдах юм. Ирландын парламент нь 160 суудалтай, парламентад 80 болон түүнээс дээш суудалтай болсон улс төрийн хүчин олонхийг бүрдүүлэгч болох юм. Ийнхүү аль ч улс төрийн хүчин олонхийг бүрдүүлэгч болж чадахааргүй дүр зураг ажиглагдаж байгаа учраас улс төрийн намууд эвслийн засгийн газрыг байгуулах асуудал яригдаж байгаа юм. Гэхдээ сонгууль болохоос өмнө Фианна Файл болон ФинэГэл намууд хамгийн олон саналыг аваад байгаа СиннФейнтэйэвслийн засгийн газрыг хамтран байгуулахгүй гэдгээ илэрхийлж байсан юм.

Харин ШинФейн намын тэргүүн Мэри ЛоуМк Доналд Дублин хотод болсон уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Фианна Файл болон ФинэГэл аль алийг нь оруулахгүйгээр эвслийн засгийн газрыг бүрдүүлэх боломжийг хайж байгаагаа хэлсэн байна.

Хуваалцах