Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ирландад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа

11-р сарын 30-нд Монгол Улсаас Ирланд Улсад суугаа Элчин сайд Н.Тулга Ирланд Улсын Ерөнхийлөгч Маикл Д.Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирландад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа
Ирландад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Зураг: МҮОНРТ

11-р сарын 30-нд Монгол Улсаас Ирланд Улсад суугаа Элчин сайд Н.Тулга Ирланд Улсын Ерөнхийлөгч Маикл Д.Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа.

Элчин сайд Н.Тулга Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ирланд улсын Ерөнхийлөгч Д.Хиггинст уламжлаад өөрийн томилолтын хугацаанд хоёр орны харилцааг хөгжүүлэх, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг идэвхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн Ирландад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй Элчин сайд уулзаж, тэдэнд тулгарч буй хүндрэл, бэршээлийн тухай сонсч, санал бодлоо хуваалцлаа. Энэхүү уулзалтын үеэр Ирландын иргэн Марк Шеррид Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсонд нь баяр хүргэж түүнд Патент, тамгыг албан ёсоор гардуулав. Одоогоор Ирландад 1200 орчим монгол иргэн ажиллаж амьдарч байгаа юм.
Г.Байгаль

Түлхүүр үг:Ирланд
Хуваалцах