Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ирландын Ерөнхийлөгч 136 жилийн өмнө цаазлагдсан хүнд өршөөл үзүүлжээ

Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинс хүн амины хэрэгт буруутгагдаж цаазлагдсан Майлз Жойст өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Энэ нь 136 жилийн өмнө гүйцэтгэсэн ялын дээд хэмжээ авах шийдвэр буруу байсныг баталсан хэрэг болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирландын Ерөнхийлөгч 136 жилийн өмнө цаазлагдсан хүнд өршөөл  үзүүлжээ
Ирландын Ерөнхийлөгч 136 жилийн өмнө цаазлагдсан хүнд өршөөл үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Ирландын Ерөнхийлөгч МайклХиггинс хүн амины хэрэгт буруутгагдаж цаазлагдсан МайлзЖойст өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Энэ нь 136 жилийн өмнө гүйцэтгэсэн ялын дээд хэмжээ авах шийдвэр буруу байсныг баталсан хэрэг болж байна.

Тодруулбал, 1882 оны сүүлчээр Ирландын Голуэй хотод нэг гэр бүлийн 5 хүний амь насыг хороосон хэргээр МайлкЖойст цаазаар авах ял оноон, гүйцэтгэжээ. Тухайн үед энэ хэргээр шүүгдэж байсан өөр 2 хүн Жойсийн буруугүйг баталж байсан ч шүүх тэдний мэдүүлгийг авч хэлэлцээгүй аж. Ирландын Ерөнхийлөгч Хиггинс, "Таван хүүхдийн эцэг Жойс нь Их Британийн шүүхийн түүхэн дэх хамгийн ноцтой алдааны золиос болсон" хэмээн түүнд нэхэн өршөөл үзүүлэх зарлигаа танилцуулахдаа онцлон хэлсэн байна.

Мөн түүхэн алдааг засахын тулд Их Британийн парламентын гишүүдийн зүгээс хүчин чармайлт гаргасанд талархаж буйгаа илэрхийлжээ. Ирландын Ерөнхийлөгч 1937 оноос хойш нийт 4 удаа өршөөлийн зарлиг гаргаж байжээ. 2015 онд Ирландын засгийн газар улс даяар шуугиан дэгдээж байсан энэ хэрэгт хууль эрх зүйн дүгнэлт хийх үүргийг холбогдох албаныхандаа өгсөн аж. Үүний үр дүнд Жойс энэ хэргийг үйлдээгүйг тогтоож чадсан байна. Түүнчлэн Жойсирландаар л ярьдаг нэгэн байсан атал шүүх хурал нь англи хэл дээр болсон нь зуу гаруй жилийн өмнөх шүүхийн алдаатай шийдвэрт нөлөөлсөн байх талтай гэж дүгнэсэн байна.

Хуваалцах