Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

"Ironman 70.3 Astana" тэмцээнд П.Гантулга, Ч.Гансүх нар өрсөлдөнө

Триатлоны хэт холын зайн "Ironman 70.3 Astana" тэмцээн энэ сарын 14-нд Казахстан улсын Астана хотод болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ironman 70.3 Astana" тэмцээнд П.Гантулга, Ч.Гансүх нар өрсөлдөнө
"Ironman 70.3 Astana" тэмцээнд П.Гантулга, Ч.Гансүх нар өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Триатлоны хэт холын зайн "Ironman 70.3 Astana" тэмцээн энэ сарын 14-нд Казахстан улсын Астана хотод болно. Тус тэмцээнд "Эрдэнэт триатлон" клубийн тамирчин П.Гантулга, Ч.Гансүх нар эх орноо төлөөлөн оролцох бөгөөд бэлтгэл сургуулилтаа жигдрүүлж байгаа аж.

Дашрамд дуулгахад, сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй хөгжиж буй спортын төрөл болох триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болно.

Хуваалцах