Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирвэсийн судалгаа хийлээ

Судалгааг гурав дахь жилдээ хийж байна. Дэлхийн олон орон автомат гэрэл зургийн аргаар амьтныг судлаж өвөл зуны байршил, идэш тэжээл, үржил хөгжлийг судлахад чухал ач холбогдлоо өгч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирвэсийн судалгаа хийлээ
Ирвэсийн судалгаа хийлээ. Зураг: МҮОНРТ

Увс нуурын ай савын хамгаалалтын захиргаа, Шинжлэх Ухаан Биологийн хүрээлэн, Монголын Ирвэс төвтэй хамтран Түргэн уулын дархан цаазат газар, Цагаан шувуут уулын дархан цаазат газарт ирвэсийн судалгааг хийлээ.

Судалгаа нь автомат гэрэл зургийн аппаратаар хийгдсэнээрээ бусад судалгаанаас онцлогтой юм. Автомат гэрэл зургийн аппаратыг амьтны гол байршил нутагт 10 ширхэгийг байрлуулсан юм. Уг аппарат нь амьтны хөдөлгөөнийг мэдэрч зургийг нь авдаг байна. Аппаратыг Шинжлэх Ухаан Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монголын Ирвэс төвийн дарга Б.Мөнхцог, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн нар газар дээр нь очиж байрлуулж, хуучин тавьсан аппаратад авагдсан зургийг авч ирэв.

Судалгааг гурав дахь жилдээ хийж байна. Дэлхийн олон орон автомат гэрэл зургийн аргаар амьтныг судлаж өвөл зуны байршил, идэш тэжээл, үржил хөгжлийг судлахад чухал ач холбогдлоо өгч байна.

Хуваалцах