Ирвэсийн зулзага айлын гэр дээр гарчээ
Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн-аяга багийн малчин Д.Ганбатын гэр дээр ирвэс гарч, ууттай махыг нь иджээ.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн-аяга багийн малчин Д.Ганбатын гэр дээр ирвэс гарч, ууттай махыг нь иджээ.
Тодруулбал, 2013 оны 11 сарын 19-ний шөнө малчин Д.Ганбатын гэр дээрээ тавьсан ууттай махыг идэхээр ирвэсийн зулзага /гүен/ гарсан байжээ. Д.Ганбатын гэр бүлийнхэн сумын төв руу гар утсаар холбогдож, хэл дуулгаснаар холбогдох албаныхан газар дээр нь очиж, ирвэсийн зулзагыг шуудайнд хийн ууланд аваачиж тавьсан байна.





















