Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Исламистууд Йемений армийн штабыг эзлэв

Мукалла хот дахь Йемений зэвсэгт хүчний армийн штабын байрыг исламын дайчид дайран эзэлсэн байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Исламистууд Йемений армийн штабыг эзлэв
Исламистууд Йемений армийн штабыг эзлэв. Зураг: МҮОНРТ

Мукалла хот дахь Йемений зэвсэгт хүчний армийн штабын байрыг исламын дайчид дайран эзэлсэн байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээгээр амиа золиослогчийн тэсрэх төхөөрөмжтэй машин дэлбэрч, хашааг нь цөмөлсний дараа Йемений тусгай ангийнхний хувцас өмссөн дайчид армийн дөрвөн машинаар штаб руу орж эзэлжээ. Тэд эсэргүүцлийг хурдан дарж хоёр цэргийн албан хаагчийг хөнөөгөөд цэрэг, офицеруудыг барьцаалсан байна. Хэдэн хүн барьцаалсан талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Агентлагийн эх сурвалжийн мэдээгээр, өмнөд бүсийн армийн орлогч командлагч генерал Мухсен Хасан барьцаалагдсан байж магадгүй юм. Reuters мэдээлснээр, довтолгооны үеэр цэргийн гурван албан хаагч алагдаж, зургаан хүн шархадсан байна. Мөн штабын байрлал дотор буудалцаан гарсаар байгаа ажээ.

Хуваалцах