Исламын шашныг эсэргүүцэгчид жагсаал зохион байгууллаа
Герман улсын хэд хэдэн хотод исламын шашныг эсэргүүцэгчдийн “Пегида” гэх хөдөлгөөн өрнөж байна.
Мэдээллийн алба

Герман улсын хэд хэдэн хотод исламын шашныг эсэргүүцэгчдийн “Пегида” гэх хөдөлгөөн өрнөж байна. Пегида хөдөлгөөн өнгөрсөн оны 10 дугаар сараас хүчээ авч эхэлсэн юм. Өчигдөр л гэхэд Германы Дрезден хотод 18 мянган хүн жагссан аж.
Герман улсад сүүлийн жилүүдэд исламын шашинт иргэдийн тоо нэмэгдэж байгааг багагүй эсэргүүцэх болсон юм. Тус улсын канцлер Ангела Меркель шинэ жилээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, эдгээр эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг буруутгасан билээ. Мөн тэрбээр дайн байлдаанаас зугтан ирж буй цагаачлагч иргэдийг хүлээн авах нь зүйтэй хэмээн хэлжээ.




















