"Исламын улс" бүлэглэл ОХУ-д халдлага үйлдэхээр заналхийллээ
"Исламын улс" бүлэглэл ОХУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр заналхийлж байна. Өчигдөр тус бүлэглэл цахим сүлжээнд цацсан видео бичлэгтээ энэхүү сүрдүүлгийг хийжээ.
Мэдээллийн алба

"Исламын улс" бүлэглэл ОХУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр заналхийлж байна. Өчигдөр тус бүлэглэл цахим сүлжээнд цацсан видео бичлэгтээ энэхүү сүрдүүлгийг хийжээ. Таван минут орчим үргэлжлэх энэ видео бичлэгт Оросын хот, байшин барилгыг харуулаад, тун удахгүй Орост цус асгаруулсан халдлага дайралт үйлдэхээр заналхийлсэн байна.
Тус бүлэглэл энэ заналхийллээ ОХУ өнгөрсөн есдүгээр сарын сүүлээс Сирид явуулж байгаа "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын ажиллагааны хариу, өшөө авалт гэж тайлбарлаж байгаа юм байна. Исламын улс бүлэглэлийн гэх энэ бичлэгийн эх сурвалжийг Оросын аюулгүй байдлын агентлагууд нягтлан шалгаж байгаа, сүрдүүлэг үндэстэй эсэхийг удахгүй тогтооно гэж Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.


















