“Исламын улс” бүлэглэлийн орлогч тэргүүнийг баривчилжээ
Иракийн Киркук хотоос өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын тусгай ажиллагааны үеэр устгасан “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадын үеэл, тус бүлэглэлийн орлогч тэргүүн Хамед Шакер Сабаа аль-Бадрийг баривчилжээ.
Мэдээллийн алба

Иракийн Киркук хотоос өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын тусгай ажиллагааны үеэр устгасан “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадын үеэл, тус бүлэглэлийн орлогч тэргүүн Хамед Шакер Сабаа аль-Бадрийг баривчилжээ. Энэ талаар “Ас-Суматрия” теле суваг мэдээлсэн байна.
Хамед Шакер Сабаа аль-Бадрийг Ибн Халдун гэж хочилдог байсан юм. Ибн Халдун нь Салах-эд-Дин мужид “Цэргийн эмир”-т тооцогдож, тагнуулын үйл ажиллагаа явуулдаг байсан, аль-Багдадыг устгаснаас хойш хамгийн их эрэн хайж байгаа алан хядагчдын нэгээр нэрлэгдэж байлаа. Ибн Халдуныг хөлсний байрандаа Шаалян Обейд гэх хуурамч баримт бичигтэйгээр амьдарч байсныг нь тогтоосон байна.
Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч аравдугаар сарын 27-нд дэлхийн хамгийн аюултай алан хядагч Абу Бакр аль-Багдадыг устгаснаа албан ёсоор зарласан. Тэрбээр “Исламын улс”-ын толгойлогчийг устгасан нь эргэлзэх зүйл үгүй. ДНК-ийн шинжилгээгээр тодорхой болсон" гэжээ. Алан хядагчийн цогцсыг тэнгист хаясан байна.


















