“Исламын улс” бүлэглэлийнхэн ирак хүүхдүүдийг хулгайлах болжээ
“Исламын улс” бүлэглэлийн дайчид ирак хүүхдүүдийг хулгайлж, цовдлох, амьдаар нь шатаах, секс боол болгох зэргээр тамлан зовоож байгааг НҮБ-ын Хүний эрхийн комисс сануулж байна.
Мэдээллийн алба

“Исламын улс” бүлэглэлийн дайчид ирак хүүхдүүдийг хулгайлж, цовдлох, амьдаар нь шатаах, секс боол болгох зэргээр тамлан зовоож байгааг НҮБ-ын Хүний эрхийн комисс сануулж байна. Хэт даврагчид ихэвчлэн Иракийн Курд үндэстний болон Христийн шашинт хүүхдүүдийг бай болгодог байна. Түүнчлэн лалын шашны шийт, суннит урсгалын 18 нас хүрээгүй хөвгүүдийг амиа золиослогч болгон сургаж байгаа ажээ.
Тиймээс Иракийн эрх баригчид хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгсдэд хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж НҮБ-ын шинжээчид дүгнэжээ. 2014 онд Ирак, Сирид хүчээ авч лалын шашны шариатын хуулийг хэрэгжүүлж буй “Исламын улс” бүлэглэл гадаадын барьцааны иргэдээс гадна гэм зэмгүй хэдэн мянган хүний аминд хүрсэн юм.


















