Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Исламын улс” бүлэглэлийнхний Москвад үйлдэхээр зэхсэн халдлагыг зогсоожээ

Москвад “Исламын улс” бүлэглэлийнхний оролцоотой халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хуйвалдааныг Оросын тагнуулынхан илрүүлж, хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Исламын улс” бүлэглэлийнхний Москвад үйлдэхээр зэхсэн халдлагыг зогсоожээ
“Исламын улс” бүлэглэлийнхний Москвад үйлдэхээр зэхсэн халдлагыг зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Москвад “Исламын улс” бүлэглэлийнхний оролцоотой халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хуйвалдааныг Оросын тагнуулынхан илрүүлж, хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан байна. Оросын хэд хэдэн иргэн өчигдөр нийслэл Москва хотод алан хядах ажиллагаа явуулахаар бэлтгэж байсныг илрүүлж, халдлагаас урьдчилан сэргийлж чадлаа гэж Оросын Холбооны аюулгүй байдлын алба мэдээлжээ.

Уг хуйвалдаанд оролцогчдын зарим нь “Исламын улс” бүлгийн цэргийн сургуулилтад оролцохоор Сирид очоод эргэж эх орондоо ирсэн хүмүүс байсан байна. Тэдний халдлага үйлдэхээр зэхэж байсан барилгаас 5 кг орчим тэсрэх бодис илрүүлж аюулгүй болгожээ.

ОХУ-ын терроризмтой тэмцэх үндэсний хорооны ажилтнууд мөн өчигдөр Ингушид “Исламын улс” бүлгийн 4 гишүүнийг баривчилсан байна. Сири дэх Исламын улс бүлэгт ОХУ-ын өгч байгаа агаарын цохилтын нэг зорилт нь “Исламын улс” бүлэглэлд нэгдэн орсон орос иргэдийг эх оронд нь буцаан ирүүлэлгүй, дарахад чиглэж байгааг Засгийн газар нь мэдэгдэж байсан.

“Исламын улс” хэт даврагч бүлэгт дэлхийн 80 гаруй орон тэр дундаа Франц, Их Британи, Герман, АНУ, Канад, ОХУ болон ТУХН-ийн орнуудын иргэд нэгдэн орсон гэсэн АНУ-ын тагнуулын төв газрын мэдээ байдаг юм.

Хуваалцах