Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Исламын улс” бүлгийн байлдагчид хэдэн сая доллар авч Мосул хотоос зугтжээ

“Исламын улс” террорист бүлгийн 5 байлдагч тус бүлгийн дээрэм, тонуулаар олж авсан, мөн лалын байлдагчдад цалин болгон өгөх байсан хэдэн сая долларыг аван Мосул хотоос зугтсан тухай Иракийн “Ас-Сумария” телевиз уламжиллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Исламын улс” бүлгийн байлдагчид хэдэн сая доллар авч Мосул хотоос зугтжээ
“Исламын улс” бүлгийн байлдагчид хэдэн сая доллар авч Мосул хотоос зугтжээ. Зураг: МҮОНРТ

“Исламын улс” террорист бүлгийн 5 байлдагч тус бүлгийн дээрэм, тонуулаар олж авсан, мөн лалын байлдагчдад цалин болгон өгөх байсан хэдэн сая долларыг аван Мосул хотоос зугтсан тухай Иракийн “Ас-Сумария” телевиз уламжиллаа.

Зугтсан хүмүүс дотор Мосул хотод “Исламын улс” бүлгийн санхүүг хариуцдаг байсан Абу Аль-Бара Өль-Кахтани гэгч байжээ. Террорист бүлгийн байлдагчид мөнгө хулгайлан зугтсан нөхдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.

Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар тэд Сирийн зүг зугтсан байж болзошгүй гэнэ. Одоо Иракийн Засгийн газраас Мосул хотоос нэг ч байлдагчийг гаргахгүй байх, тэдэнд Сири рүү зугтах боломж өгөхгүй байх даалгавар өгсөн байна.

Иракийн Ерөнхий сайд Хейдар Аль-Абади энэ талаар нэг бус удаа мэдэгдэж, ингэж огт болохгүй гэдгийг сануулсан. Иракт хэмжээгээрээ хоёрдугаарт ордог Мосул хотыг лалын байлдагчдаас чөлөөлөх цэргийн ажиллагаа өнгөрсөн сарын 17-нд эхэлж, өнөөг хүртэл үргэлжилж байна.

Энэ ажиллагаанд Иракийн армийн хамт курдийн цэргийн анги нэгтгэлүүд, мөн терроризмын эсрэг олон улсын эвсэл оролцож байна.

Хуваалцах