Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Исламын улс” бүлгийн толгойлогч Аль-Багдади Мосул хотод байж болзошгүй

“Исламын улс” террорист бүлгийн толгойлогч Иракийн Засгийн газрын хүчний бүслэлтэд орсон Мосул хотод байж болзошгүй гэж Иракийн цэргийнхэн үзэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Исламын улс” бүлгийн толгойлогч Аль-Багдади Мосул хотод байж болзошгүй
“Исламын улс” бүлгийн толгойлогч Аль-Багдади Мосул хотод байж болзошгүй. Зураг: МҮОНРТ

“Исламын улс” террорист бүлгийн толгойлогч Иракийн Засгийн газрын хүчний бүслэлтэд орсон Мосул хотод байж болзошгүй гэж Иракийн цэргийнхэн үзэж байна. Тэд үүнийгээ Сири дэх “Исламын улс” бүлгийн байлдагчид хэд хэдэн удаа бүслэлтийг сэтлэх гэсэн оролдлого хийснээр тайлбарлаж байна.

Арваад хоногийн өмнө хэт даврагчид Сириэс 40-өөд жип машинтай, мөн хэд хэдэн танкаар дэмжүүлэн Мосул орох замд орших Талль-Афар хот руу гэнэт дайрчээ. Нэлээд мэдээлэл бүхий эх сурвалж “Тэдний зорилго тодорхой. Тэд эхлээд Талль-Афарт бүслэгдсэн байлдагчдыг чөлөөлж, дараа нь бага зэрэг сэхээ аваад Мосул хотын бүслэлтийг сэтлэхийг завдсан. Шийтийн сайн дурынхан тэднийг бүгдийг устгасан. Тэдний энэ оролдлого нэг бол Мосул хотоос үлдсэн хэт даврагчдыг гаргах, эсвэл бүлгийн толгойлогч Абу Бакра Аль-Багдадийг аврахад оршиж байгаа. Аль-Багдади Мосулд байгаа гэдгийг бид үгүйсгэхгүй” гэлээ.

Мөн энэ хүн Аль-Багдади өнгөрсөн гуравдугаар сард Сири, Иракийн хил орчим өгсөн эвслийн хүчний агаарын цохилтоор шархадсан байж болохыг бас үгүйсгэсэнгүй.

Хуваалцах