“Исламын улс” террорист бүлгийн толгойлогчийн хүүг устгажээ
Оросын агаар сансрын хүчний Сирид өгсөн цохилтын дүнд “Исламын улс” террорист бүлгийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийн 4 хүүгийн багыг нь устгасан тухай телевизийн “Аль Арабия” суваг мэдээлж байна. Суваг энэ тухай мэдээлэхдээ сирийн засгийн газрыг дэмжигч сайн дурынхны “Аль Хашд аш-Шааби” бүлэглэли
Мэдээллийн алба

Оросын агаар сансрын хүчний Сирид өгсөн цохилтын дүнд “Исламын улс” террорист бүлгийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийн 4 хүүгийн багыг нь устгасан тухай телевизийн “Аль Арабия” суваг мэдээлж байна. Суваг энэ тухай мэдээлэхдээ сирийн засгийн газрыг дэмжигч сайн дурынхны “Аль Хашдаш-Шааби” бүлэглэлийн захирагч Жаббари аль-Муамарийн хэлснээс иш татжээ.
Энэ хүний нотолж байгаагаар, аль-Багдадийн бага хүү оросуудын Сирид өгсөн агаарын цохилтод амь үрэгджээ. Телевизийн судгийн мэдээгээр, оросын агаар сансарын хүчнийхэн өнгөрсөн сарын 22-нд террористуудын байрлалд цохилт өгсөн юм байна. Оросын тал одоогоор энэ мэдээг албан ёсоор нотлохгүй байна. Өнгөрсөн 7-р сарын эхээр ираны тагнуулынхан Сирид “Исламын улс” террорист бүлгийн толгойлогчийн том хүү Худайф аль-Бадрийг устгасан тухайгаа мэдэгдсэн юм. Гэхдээ “Исламын улс” бүлгийн толгойлогч өөрөө яг хаана байгаа талаар одоогоор ямар ч мэдээлэл алга байна. ойрхи дорнодын хэвлэл мэдээллийн уламжилж байгаагаар, Аль-Багдади аль эртнээс бүлэглэлээ хянахаа болжээ. Зарим нэг хувилбараар тэрбээр уушгины хорт хавдартай гэх боловч хүнд шархдаад хэвтэрт орсон гэх мэдээ бас байгаа юм.
46 настай аль-Багдади хамгийн сүүлд 2014 оны 7-р сард Мосул хотод баасан гарагийн мөргөлийн үеэр Ойрхи дорнодод халифат байгуулснаа зарлах үеэр олны өмнө ил гарсан. Америкийн тагнуулынхны мэдээгээр, аль-Багдади гар утас хэрэглэдэггүй, нэг газар 72 цагаас илүү удаан байдаггүй, хоёр бие хамгаалагчтай, хүний нүдэнд тусахааргүй машин унадаг ийм хүн юм байна.


















