Исландад жуулчдын сууж явсан автобус осолдож нэг хүн амь насаа алджээ
Исландад жуулчдын сууж явсан автобус осолдсоны уршгаар нэг хүн амь насаа алдаж хэд хэдэн хүн гэмтэж бэрсэн байна.
Мэдээллийн алба

Исландад жуулчдын сууж явсан автобус осолдсоны уршгаар нэг хүн амь насаа алдаж хэд хэдэн хүн гэмтэж бэрсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байгаа ч тэднийг орон нутгийн эмнэлэгт хүргэхийн тулд нисдэг тэрэгнүүд ашигласан байна. Хятадын Синьхуа агентлагийн дамжуулж байгаагаар автобусанд сууж явсан жуулчид нь Хятадын иргэд байсан байна.
Осол Исландийн өмнөд нутгийн нэгэн тосгоны ойролцоо гарсан байна. Тус автобусанд 40 хүн сууж явсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлснээр зам мөстсөн байснаас болж жолоодлого алдагдаж улмаар хөмөрсөн байна.




















