Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Исландын парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

Исландад өчигдөр болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Тусгаар тогтнол нам тэргүүлж байна. Тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар саналын нийт хуудасны 80 гаруй хувийг тоолсны дараах байдлаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Исландын парламентын  сонгуулийн урьдчилсан дүн гарлаа
Исландын парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

Исландад өчигдөр болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Тусгаар тогтнол нам тэргүүлж байна. Тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар саналын нийт хуудасны 80 гаруй хувийг тоолсны дараах байдлаар тус нам 30,1 хувийн саналтайгаар тэргүүлж байгаа дүн гараад байна. Харин хоёрдугаарт Зүүний ногоон намынхан, Пиратын нам 13,8 хувийн саналаар гуравдугаарт бичигджээ.

Хуучин эрх баригч асан Дэвшилтэт намынхан ердөө 9,3 хувийн санал авсан урьдчилсан дүн гарч байна. Тус намын рейтинг Панамын баримтуудтай холбоотой шуугианаас болж эрс унасан юм. Тодруулбал, Панамын баримтуудтай холбоотой шуугианаас болж тус улсын Ерөнхий сайд огцорч улмаар улс төрийн хямрал нүүрлэн ээлжит бус сонгууль зарлахад хүрсэн билээ.

Исландын парламентын 63 суудлын төлөө 12 намын 1500 гаруй хүн нэр дэвшсэн бол сонгуулийн систем нь пропорциональ системээр зохион байгуулагддаг. Исландын санал өгөх эрхтэй сонгогчдын тоо 245 мянга л байдгаас нийт сонгогчдынхоо 0,6 хувьтай тэнцэх хүмүүс нэр дэвшиж байна хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байгаа юм..

Хуваалцах