Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ISO 9001 нэвтрүүлсэн 91 аж ахуйн нэгж байна

Засгийн газраас “Төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлэх төлөвлөгөө"-г 2008 онд баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ISO 9001 нэвтрүүлсэн 91 аж ахуйн нэгж байна
ISO 9001 нэвтрүүлсэн 91 аж ахуйн нэгж байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас “Төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлэх төлөвлөгөө"-г 2008 онд баталсан. Одоогийн байдлаар манай улсад олон улсын ISO 9001 нэвтрүүлсэн 91 аж ахуйн нэгж байгууллага байна.

Эдийн засгийн хямралыг давж гарах нэг арга бол бараа бүтээгдэхүүнээ дэлхийн стандартад нийцүүлж, импортлох юм. Ингэснээр дотооддоо орох валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой болно. Бизнесийн байгууллагууд ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлсэнээр дэлхийд гарах гарц нээгддэг. Тухайлбал, Мах маркет, МСS , АПУ компаниуд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлж чаджээ.

Монгол улсын засгийн газар, бусад төрийн байгуулагууд үйл ажиллагаандаа нэн тэргүүнд ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх шаардлагыг үндэсний бодлого болгон тодорхойлсон байдаг. Энэхүү шаардлагыг олон аж ахуй нэгж байгууллага 2017 онд байгууллагынхаа удирдлагад нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Хуваалцах