Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испани, Кувейт улсууд БНАСАУ-ын элчин сайдыг эх орноосоо хөөжээ

Испаний гадаад хэргийн яамнаас БНАСАУ-ын элчин сайдыг персон нон грата буюу тааламжгүй этгээд хэмээн зарласнаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испани, Кувейт улсууд БНАСАУ-ын элчин сайдыг эх орноосоо хөөжээ
Испани, Кувейт улсууд БНАСАУ-ын элчин сайдыг эх орноосоо хөөжээ. Зураг: МҮОНРТ

Испаний гадаад хэргийн яамнаас БНАСАУ-ын элчин сайдыг персон нон грата буюу тааламжгүй этгээд хэмээн зарласнаа мэдэгдлээ. Энэ дагуу тус улсад суугаа Умард Солонгосын элчин сайдаас энэ сарын 30-ны дотор Испанийн нутгийг орхин гарахыг шаардлага гардуулан өгсөн байна. Мөн Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрүүдийг удаа дараа зөрчиж байгааг эсэргүүцэн Кувейт улс ийм шийдвэр гаргасан байна. Кувейтийн гадаад хэргийн яамнаас өчигдөр энэ тухай мэдэгдсэн юм. Персийн булангийн орнуудаас ганцхан Кувейтэд л Умард Солонгосын элчин сайдын яам байдаг юм. Тус улсад Умард Солонгосын олон мянган иргэн ажилладаг юм.

Гэвч өнгөрсөн сараас эхлэн Кувейт улс Умард Солонгосоос ажилчид нэмж авах, иргэдэд нь виз олгохоо зогсоосон юм. Өнгөрсөн 7 хоногт Перу улс мөн Умард Солонгосын элчин сайдыг тааламжгүй этгээд хэмээн зарлаж 5 хоногийн дотор нутаг дэвсгэрийг нь орхин гарахыг шаардаж байсан юм.

Хуваалцах