Испани, Португалд гарсан ойн түймрийн улмаас 44 хүн амиа алджээ
Испани, Португалд гарсан ойн түймрийн улмаас 44 хүн амиа алджээ. Portugal and Spain wildfires kill at least 44 people
Мэдээллийн алба

Европын орнууд болох Испани, Португалын нутаг дэвсгэрт өнгөрсөн мягмар гарагаас эхэлсэн ойн түймэрт наад зах нь 44 хүн амиа алдсан байна. Үүнээс Португалд хамгийн олон хүн буюу 41 хүн, Испанид 3 хүн амиа алджээ. Мөн Португалд 71 хүн гэмтэж, шархдаж, угаартсан гэсэн мэдээллийг тус улсын Аюулыг хамгаалах албанаас өгч байна.

Ойн түмэр дэгдэх үед тухайн бүс нутагт цельсын 40 градусын хэмтэй, салхины хурд цагт 30-40 км байсан бөгөөд улмаар салхи ширүүсч цагт 90 км болсон нь галын эрчийг нэмэгдүүлж, түймэртэй тэмцэх ажиллагаанд саад учруулсан байна. Мөн Европт дэгдсэн "Офелия" далайн хар шуурганы нөлөө түймрийн тархалтыг нэмэгдүүлсэн байна.
Одоогийн байдлаар 600 хүний бүрэлдэхүүнтэй гал сөнөөх багийнхан болон Испанийн армийн хүчнийхэн түймрийн бүсэд ажиллаж байгаагаас гадна түймрийн шалтгааныг илрүүлэх ажиллагааг эхлүүлжээ. Харин өчигдөр шөнөөс эхлэн галын голомтот бүс нутгуудад бороо орж эхэлсэн нь гал унтрах нөхцөл боломжийг улам илүү нэмэгдүүлж өгч байна гэж холбогдох албаныхан мэдээлж байна.
Түймэр гарсан бүс нутагт онц байдал зарлаж, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн зургаадугаар сард Португал улсад тус улсын түүхэнд хамгийн их хор хохирол учруулсан ой түймэр гарч байсан. 111 мянган га газрыг хамарсан уг түймрийн улмаас 64 хүн амиа алдаж, 204 хүн гэмтэж бэртсэн билээ.


















