Испани улс Брекситийн гэрээний төслийн эсрэг санал өгөхөө анхаарууллаа
Гибралтын асуудлаас болж Испани улс Брекситийн гэрээний төслийг дэмжих санал өгөхгүй байж болохыг тус улсын ерөнхий сайд Педро Санчес мэдэгдээд байна. Учир нь Европын Холбооны эгнээнээс Их Британи улс
Мэдээллийн алба

Гибралтын асуудлаас болж Испани улс Брекситийн гэрээний төслийг дэмжих санал өгөхгүй байж болохыг тус улсын ерөнхий сайд ПедроСанчес мэдэгдээд байна. Учир нь Европын Холбооны эгнээнээс Их Британи улс гарахтай холбоотой энэ гэрээний төсөлд Гибралтарын асуудлаарх Мадридын байр суурийг тусгаагүй байна гэж Испанийн эрх баригчид үзэж байна. Гибралтар бол Их Британийх биш. Их Британийн Европын Холбоотой хийж байгаа гэрээнээс Гибралтарын асуудлыг хэрхэн шийдэх нь шалтгаалах ёстой гэж үзэхгүй байгаагаа тэрээр илэрхийлсэн юм.
Мөн газар нутгийн маргаантай энэ асуудлыг зөвхөн Их Британи, Испани улсууд л хэлэлцэн шийдвэрлэх ёстой хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс ч Испани улс Брекситийн гэрээний төслийг дэмжихгүйг онцлон мэдэгджээ. Харин Европын холбооны албан ёсны төлөөлөгч Гибралтарын асуудалд Мадрид сэтгэл зовниж байгааг ойлгож байгаа ч үүнийг шийдэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ энэ нь гэрээний төсөлд өөрчлөлт оруулна гэсэн үг болох эсэхэд одоогоор хариулт өгөөгүй байна.
Харин ирэх 25 ны өдөр болох Европын холбооны дээд уулзалтаар энэ асуудлыг шийдвэрлэж магадгүй гэдэг тайлбар өгсөн байна.


















