Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испани улс дахиад эмэгтэй гишүүдийн тоогоор илүүрхсэн засгийн газартай болов

Испани улсын ерөнхий сайд Педро Санчез дахин сонгогдож, засгийн газраа шинээр байгууллаа. Ингэхдээ засгийн газар нийт 22 суудалтайгаас 12-т нь эмэгтэй сайд томилсон нь эмэгтэй гишүүдийн тоо эрэгтэй гишүүдийнхээс давсан Санчезийн хоёр дахь засгийн газар болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испани улс дахиад эмэгтэй гишүүдийн тоогоор илүүрхсэн засгийн газартай болов
Испани улс дахиад эмэгтэй гишүүдийн тоогоор илүүрхсэн засгийн газартай болов. Зураг: МҮОНРТ

Испани улсын ерөнхий сайд Педро Санчез дахин сонгогдож, засгийн газраа шинээр байгууллаа. Ингэхдээ засгийн газар нийт 22 суудалтайгаас 12-т нь эмэгтэй сайд томилсон нь эмэгтэй гишүүдийн тоо эрэгтэй гишүүдийнхээс давсан Санчезийн хоёр дахь засгийн газар болж байна. Өмнө нь 2021 онд ерөнхий сайд Санчез эмэгтэй гишүүдэд 14 суудал өгч, үлдсэн 8 суудлыг эрэгтэй гишүүдэд оноож байсан. Испани улсын шинэ засгийн газрын бүрэлдэхүүн дэх эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 2023 оны байдлаар дэлхийд 3-рт эрэмбэлэгдэж байна.

НҮБ-ын эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр 13 улс л засгийн газрынхаа 50 болон түүнээс дээш хувийг эмэгтэй гишүүдээр бүрдүүлдэг гэсэн тоо баримт байна.

Хуваалцах