Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испани улс Европын түнш орнуудаасаа тусламж хүслээ

Испани улсад ой, хээрийн түймрийг унтраахад “Canadair” загварын 2 нисэх онгоц шаардлагатай байгааг тодотгосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испани улс Европын түнш орнуудаасаа тусламж хүслээ
Испани улс Европын түнш орнуудаасаа тусламж хүслээ. Зураг: МҮОНРТ

Хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж байгаа ой, хээрийн түймрийг тогтоон барьж, унтраахад Европын түнш улс орнуудаас тусламж хүссэн мэдэгдлийг Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка лхагва гарагт хийжээ.

Тодруулбал, Испани улсад ой, хээрийн түймрийг унтраахад “Canadair” загварын 2 нисэх онгоц шаардлагатай байгааг тодотгосон байна.

Мөн тэрбээр гамшгийн нөхцөл байдал цаашдаа энэ хэвээрээ үргэлжилбэл Испани улсад хөрш орнуудаас мэргэжлийн гал сөнөөгчдийн дэмжлэг, туслалцаа хүсэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Испанид түймэр унтраахад сайн дураараа оролцсон нэг хүн түлэгдэж амиа алдаад байгаа бол мөн түлэгдэлтийн янз бүрийн зэрэгтэй нэлээд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тус улсын төрийн өмчит AEMET цаг уурын агентлагийн мэдээлснээр Испани улсын бараг бүх нутаг дэвсгэр ой, хээрийн түймэр дэгдэх өндөр эрсдэлд ороод байгаа ажээ. Энд агаарын хэм Цельсийн +40 градусыг даваад буй. Хэт халалт 10 гаруй хоног үргэлжилж байгаа. Мягмар гарагт агаарын хэм +45 градус хүрч халсан байна. AEMET агентлаг хэт халалт ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар мэдээллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах