Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испани улсад дэлгүүрээс чидун жимсний тос хулгайлах нь ихэсжээ

Испанийн хүнсний дэлгүүрүүдэд хамгийн их хулгайд алдагддаг бүтээгдэхүүнээр чидун жимсний тос буюу оливын тос шалгарчээ. Хамгийн их хулгайд алдагдаж байгаагаас үүдэж энэ тосыг шингэн алт ч гэж нэрлэж байна. Испани улсад маш халуун, ган гачиг ихтэй зун өнгөрсөн жил тохиосон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испани улсад дэлгүүрээс чидун жимсний тос хулгайлах нь ихэсжээ
Испани улсад дэлгүүрээс чидун жимсний тос хулгайлах нь ихэсжээ. Зураг: МҮОНРТ

Испанийн хүнсний дэлгүүрүүдэд хамгийн их хулгайд алдагддаг бүтээгдэхүүнээр чидун жимсний тос буюу оливын тос шалгарчээ. Хамгийн их хулгайд алдагдаж байгаагаас үүдэж энэ тосыг шингэн алт ч гэж нэрлэж байна. Испани улсад маш халуун, ган гачиг ихтэй зун өнгөрсөн жил тохиосон. Улмаар оливын модны тариалал ихээхэн хохирол амссан. Испани улс тэргүүтэй өмнөд европын орнуудын хамгийн өргөн хэрэглээ болсон оливын тосны зах зээл ч үүнийг дагаад асуудалд орж эхэлсэн байна. Испани улс нь оливын тос үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Энэ улсын эдийн засаг, хоолны соёлын гол хэсэг нь оливын тос юм. Ган гачиг нүүрлэж, ургац муудсаны улмаас оливын тосны үнэ жилийн дотор 70 хувиар өссөн гэсэн тоон мэдээлэл байна.

Хуваалцах