Испани улсын далайн эрэг дээр хэдэн сая хуванцар хэлтэрхий гарч иржээ
Испани улсын умард эрэг дээр хэдэн сая хуванцрын хэлтэрхий угаагдан гарч ирж, нутгийн удирдлагууд байгаль орчны онцгой байдал зарлаад байна.
Мэдээллийн алба

Испани улсын умард эрэг дээр хэдэн сая хуванцрын хэлтэрхий угаагдан гарч ирж, нутгийн удирдлагууд байгаль орчны онцгой байдал зарлаад байна.
Эдгээр хуванцрын хэлтэрхий нь өнгөрсөн сард ачааны усан онгоцноос унасан ачаа тээшний үлдэгдэл, хэлтэрхий гэж албанынхан үзэж буй юм байна.
Испанийн хүрээлэн буй орчны байгууллагууд эдгээр хуванцрууд эрэг дээр гарч ирсэн нь нэг асуудал мөн ч нөгөө талдаа далайн усанд бүр ч олон хэлтэрхий агуулагдаж байгаа, далайн амьтад эдгээр хуванцрыг идэж боловсруулан, хоол тэжээлийн гинжин хэлхээнд оруулна. Улмаар ан амьтад төдийгүй хүний хүнсний аюулгүй байдалд заналхийлж эхэлнэ гэж сэрэмжилж, байгаль орчны ноцтой асуудал үүслээ гэж анхааруулж байгаа юм байна.
Одоогоор эдгээр хуванцрын хэлтэрхийг Испанийн Засгийн газраас шалгаж байгаа гэж мэдээлж байна.




















